Алсын зайны үйлчилгээний зөвлөмж


Алсын зайн үнэлгээ хийх удирдамж

Итгэмжлэл нь ямар чухал болохыг COVID-19 цар тахлын үед урьд урьдаас илүү харуулж байна. Энэ хүнд цаг үед тохирлын үнэлгээний байгууллагууд холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагыг биелүүлэх чадварыг нотлохын тулд дасан зохицож, мэдээллийн технологийн шийдлийг ашиглан итгэмжлэлийн үйл ажиллагааг тасралтгүй хүргэж байна.  

Хэдийгээр Үндэсний итгэмжлэлийн төв итгэмжлэлийн бодлого, үйл явцын журамд алсын зайнаас үнэлэх удирдамжийг тусгасан байсан ч цар тахал энэ аргыг анх төсөөлж байснаас илүү өргөн хүрээнд ашиглахад хүргэж байна. 

Бид ажилтан, албан хаагчид болон үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс энэ хугацаанд итгэмжлэлийн үнэлгээг бүрэн ба хэсэгчилсэн байдлаар алсын зайнаас хийхийг дэмжин ажиллаж, тусгайлсан "MNAS P706" Алсын зайн үнэлгээ хийх журам гаргасан.  

Энэхүү баримт бичигт алсын зайн үнэлгээний үйл явцын мэдээлэл, алсын зайн үнэлгээнд хэрхэн бэлтгэх болон зарим холбогдох зөвлөмжийг оруулсан.