Итгэмжлэлийн бодлого, Шударга байдал


Итгэмжлэлийн бодлого

Итгэмжлэлийн үйл явцтай холбогдуулан Үндэсний итгэмжлэлийн байгууллага нь дараах бодлогыг баримтладаг.

 

Шударга байдлын мэдэгдэл

Үндэсний итгэмжлэлийн төв /MNAS/ нь тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үйл ажиллагааг Төрийн албаны тухай хууль, Авилгатай тэмцэх тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу шударгаар хэрэгжүүлнэ.

MNAS нь итгэмжлэлийн үйл ажиллагааныхаа шударга байдалд нөлөөлөх худалдаа, санхүүгийн болон бусад дарамтаас ангид байна.

Үндэсний итгэмжлэлийн байгууллагын удирдлага нь Шударга байдлын талаар дараах амлалтыг гаргасан. 

MNAS Шударга байдлын мэдэгдэл 

 

Шударга байдлын хороо

MNAS нь MNAS P403  Шударга байдлын журам”-ын дагуу хамаарал бүхий байгууллага болон, шударга байдалд эрсдэл учруулж болзошгүй байгууллага хоорондын харилцаанд дүн шинжилгээг жилд нэгээс доошгүй удаа хийж, шударга байдлын эрсдлийг илрүүлэх, задлан шинжлэх, үнэлэх, хэлэлцэх, хянах арга хэмжээг авч баримтжуулна.

MNAS нь аль нэг тал давамгайлаагүй, сонирхогч талын тэнцвэртэй байдлыг хангасан дараах бүрэлдэхүүнтэй "Шударга байдлын хороо"-г байгуулсан. 

Шударга байдлын хорооны дарга:

Ц.Өнөржаргал

Удирдлагын академийн ахлах багш, “Төслийн Удирдлага, Хөгжлийн хүрээлэн” ТББ-ын захирал

Гишүүд:

Б.Авид

Шинжлэх ухааны академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Итгэмжлэлийн удирдах зөвлөлийн гишүүн

 

Т.Уянгаа

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D), Мал эмнэлэгийн сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хорооны гишүүн

 

Б.Удвал

“Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн лабораторийн чанарын менежер

 

Д.Нарансүх

 

“Хэлт энд Сэфти Солушинс” ХХК-ийн Эрүүл ахуй, хор судлалын лабораторийн эрхлэгч, доктор (Ph.D)

 

Б.Батцэцэг

Техник, технологийн дээд сургуулийн Авто замын тэнхимийн Барилга, замын материал судлалын лабораторийн эрхлэгч

Нарийн бичгийн дарга:

Ц.Очирхүү

Үндэсний итгэмжлэлийн төвийн мэргэжилтэн

 

Шударга байдлын хороо нь "MNAS P403-1 Шударга байдлын хорооны ажиллах журам"-ын дагуу ажилладаг.

 

Итгэмжлэлийн байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага

Тохирлын үнэлгээний байгууллага /ТҮБ/ нь итгэмжлэгдсэнээр Итгэмжлэлийн байгууллага ба итгэмжлэгдсэн ТҮБ хоорондын хамтын ажиллагаа бий болно. Хамтын ажиллагааны хүрээнд Итгэмжлэлийн байгууллага дараах үүргийг хүлээнэ.

MNAS Итгэмжлэлийн байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага /Хуулийн заалт үзэх/