Итгэмжлэлийн тухай


Үндэсний итгэмжлэлийн төвийн үүрэг, оролцоо

Үндэсний итгэмжлэлийн төв нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний дэргэд ажилладаг Монгол Улсын үндэсний итгэмжлэлийн байгууллага юм. 

Тус төв нь тохирлын үнэлгээний байгууллагууд, тухайлбал сорилт, туршилтын лабораториуд, бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын байгууллага, техникийн хяналтын байгууллагыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу итгэмжилдэг.

Тохирлын үнэлгээ нь бүтээгдэхүүн, үйлчилгээ эсхүл менежментийн тогтолцоо нь тодорхой стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох үйл ажиллагаа юм. 

Үндэсний итгэмжлэлийн байгууллага (Үндэсний итгэмжлэлийн төв) нь олон улсын итгэмжлэлийн хамтын ажиллагааны гурван томоохон байгууллагын жинхэнэ гишүүн бөгөөд тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт тус тус нэгдсэн байдаг. Эдгээр хэлэлцээр нь “нэг стандарт, нэг сорилт-хаана ч хүлээн зөвшөөрөх” гэсэн зорилгод нийцүүлэн дэлхийн итгэмжлэлийн тогтолцоог бүрдүүлэх хүчин чармайлтын нэг хэсэг юм. 

Итгэмжлэлийн ач холбогдолын талаар илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

Итгэмжлэлийн хөтөлбөр

Үндэсний итгэмжлэлийн төв нь дараах итгэмжлэлийн хөтөлбөрийг санал болгодог.