Итгэмжлэл ба баталгаажуулалт


Итгэмжлэл ба баталгаажуулалт

Үндэсний итгэмжлэлийн төв нь баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэггүй. Харин тус төв нь баталгаажуулалтын байгууллагуудыг итгэмжлэх үйл ажиллагааг эрхэлдэг. Баталгаажуулалтын байгууллагыг итгэмжлэх үйл ажиллагаанд Олон улсын итгэмжлэлийн форумын бодлого, шийдвэрийг дагана. Энэхүү бодлого шийдвэрийн талаарх товч асуулт, хариултыг https://iaffaq.com/faqs/ цахим хуудснаас үзнэ үү.

Баталгаажуулалтын үйл явцын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл, дор дурдсан мэдээллээс өөрийн сонирхсон чиглэлээр, итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын мэдээллийг авч болно.

- Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын байгууллага

- Бүтээгдэхүүн, үйл явц, үйлчилгээний баталгаажуулалтын байгууллага

- Ажилтны баталгаажуулалтын байгууллага