“Эс Эф Си Эс” ХХК нь “Органик хүнс” баталгаажуулах анхны итгэмжлэгдсэн байгууллага боллоо.


“Эс Эф Си Эс” ХХК-ийн Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн баталгаажуулалтын төв нь органик хүнсний баталгаажуулалтыг гүйцэтгэх чиглэлээр MNS ISO/IEC 17065:2013 стандартын шаардлагыг хангасан тул Үндэсний итгэмжлэлийн байгууллага 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн итгэмжлэл олголоо.

Монгол Улсын “Органик хүнсний тухай” хууль 2016 онд батлагдсан бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйлд органик үйлдвэрлэлийн болон органик хүнс, тэжээл, бордооны баталгаажуулалтыг Монгол Улсын эрх бүхий байгууллагаар итгэмжлэгдсэн байгууллага, мөн Монгол Улсад бүртгэлтэй, гадаад улсын итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага тус тус гүйцэтгэхээр заасан байдаг. 

Органик үйлдвэрлэлийг хөгжүүлэх хууль, эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд идэвхи зүтгэл гарган ажиллаж буй, олон улсын стандартын шаардлагад нийцэж, итгэмжлэгдсэн “Эс Эф Си Эс” ХХК-ийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Баталгаажуулагдсан органик хүнсний бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг органик бүтээгдэхүүний баталгаажуулалтын бүртгэлийн систем www.organic.gov.mn цахим хуудснаас үзэж болно.

#MNAS

#accreditation

2021-08-22