Итгэмжлэлийн гэрчилгээ гардууллаа.

3 жилийн өмнө

Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Баталгаажуулалтын алба нь MNS ISO/IEC 17065:2013 “Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2020 оны А/40 дүгээр тушаалаар итгэмжлэлийн хугацааг сунгаж гэрчилгээ олголоо.

Олон улсын стандартын шаардлагад нийцэж, давтан итгэмжлэгдсэн Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

#MNAS
#Accreditation

2021-08-24