Итгэмжлэлийн гэрчилгээ гардууллаа.

3 жилийн өмнө

“Монгол-Ус” ТӨҮГ-ын дэргэдэх Усны хяналтын төв лаборатори нь MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2021 оны 8-р сарын 09-ны өдрийн А/169 дугаар тушаалаар итгэмжлэлийн хугацааг 4 жилээр сунгаж гэрчилгээ олголоо.

Тус лаборатори нь цэвэр усны химийн болон микробиологийн, бохир усны химийн, мөн цэвэр бохир усанд хүнд металлын агуулга тодорхойлох шинжилгээг хийдэг байна.

Олон улсын стандартын шаардлагад нийцэж, давтан итгэмжлэгдсэн “Монгол-Ус” ТӨҮГ-ын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

#MNAS

#Accreditation

2021-08-26