МҮХАҮТ-ын Экспертизын газар MNS ISO/IEC 17020:2013 стандартын дагуу итгэмжлэгдсэн байгууллага боллоо.

3 жилийн өмнө

МҮХАҮТ-ын Экспертизийн газар нь техникийн хяналтыг гүйцэтгэх чиглэлээр MNS ISO/IEC 17020:2013 стандартын шаардлагыг хангасан тул Үндэсний итгэмжлэлийн байгууллага 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн итгэмжлэл олголоо.

 

Тус экспертизийн газар нь Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулиар олгогдсон экспорт, импортын барааны тоо, чанарын талаар магадлагаа гаргах бүрэн эрхийн дагуу гадаад худалдааны үйл ажиллагааны явцад гардаг төрөл бүрийн маргааны үед талуудын аль алиных нь эрх ашгийг үл хамгаалах зарчмыг баримтлан хөндлөнгийн экспертиз хийдэг байгууллага юм.


Олон улсын стандартын шаардлагад нийцэж, итгэмжлэгдсэн МҮХАҮТ-ын Экспертизийн газарт ажлын өндөр амжилт хүсье.


#accreditation #MNAS


2021-03-26