Ур чадварын хөтөлбөр


Ур чадварын сорилтын хөтөлбөрт хамрагдахын ач холбогдол

Ур чадварын сорилтын хөтөлбөрт хамрагдаж байгаа лабораториуд энэхүү хөтөлбөрт хамрагдаж байгаагийнхаа гол зорилтыг итгэмжлэлийн байгууллагын шаардлагыг хангах гэж үздэг бөгөөд хөтөлбөрт хамрагдахын үндсэн ач холбогдлыг гүйцэд ойлгохгүй байна.

Ур чадварын сорилтын хөтөлбөрийн үндсэн оролцогч нь лабораториуд бөгөөд хөтөлбөр болон лабораторийн үйл ажиллагааг сонирхож байгаа бусад байгууллагууд энэ хөтөлбөрт хамрагдаж болно.

Энд дарж ур чадварын сорилтын хөтөлбөрт оролцохын ач холбогдлын талаар илүү дэлгэрэнгүйтэй танилцана уу.

Хөтөлбөрт оролцохын ач холбогдол

Лабораториуд ур чадварын сорилтын хөтөлбөрт хамрагдахын ач холбогдол: 

- Гүйцэтгэлийн чадавхийг нотлох;   

- Сорилт, хэмжилт гүйцэтгэхэд тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох   

- Аргачлал, журмаа харьцуулах   

- Гүйцэтгэлийг сайжруулах   

- Лабораторийн ажилтнуудыг сургах   

- Хэрэглэгч, ажилтнууд, менежментийн зүгээс лабораторийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг нэмэгдүүлэх   

- Лабораторийн ажилнуудын ур чадварыг харьцуулах   

- Стандартчилсан загварыг хөгжүүлэх   

- Хэмжлийн үнэн зөв, найдвартай аргыг тогтоох   

- Зохицуулагч байгууллага, итгэмжлэлийн байгууллагаас тавьж буй шаардлагыг биелүүлэх   

- Лабораторийн эрсдэлийн удирдлагыг сайжруулахУр чадварын сорилтын нэг хөтөлбөрт хамрагдсанаар дээр дурдсан бүх үр дүнд зэрэг хүрч чадахгүй бөгөөд хөтөлбөрөөс хөтөлбөрт үр дүн гарах болно.

Ур чадварын сорилтын лабораторит тавих шаардлагын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.       

Ур чадварын хөтөлбөр зохион байгуулагч байгууллага

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад итгэмжлэгдсэн ур чадварын хөтөлбөр зохион байгуулагч 2 байгууллага байна. Үндэсний итгэмжлэлийн байгууллагаас цаашид ур чадварын хөтөлбөр зохион байгуулагч байгууллага болох хүсэлтэй байгууллагад дэмжлэг үзүүлэн ажиллах болно.

Геологийн төв лаборатори http://cengeolab.com/

Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори http://inspection.gov.mn/new/lab/

Ур чадварын хөтөлбөрийн төлөвлөгөө

Зохион байгуулагдсан ур чадварын хөтөлбөрийн мэдээлэл