Итгэмжлэл : Хүнс, ундны усны аюулгүй байдлыг хангах нь 


Та бидний хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн, уух ус маань аюулгүй, цэвэр байна гэдэгт яаж итгэх вэ?

Загвар, бүтээгдэхүүн, үйлчилгээ, менежментийн тогтолцоо, эсвэл мэргэжилтнийг аль нэг лаборатори, баталгаажуулалтын байгууллага, эсвэл техникийн хяналтын байгууллага (бүгдийг нь нийлүүлээд тохирлын үнэлгээний байгууллага гэж нэрлэнэ) тодорхой шаардлагын дагуу үнэлдэг.

Тухайн бүтээгдэхүүнийг стандарт, журамд нийцсэн, аюулгүй эсэхийг нь тохирлын үнэлгээний тусламжтайгаар тогтооно.

Тохирлын үнэлгээ нь тэгэхээр аюултай, хортой, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхүйц бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрэхээс урьдчилан сэргийлдэг байна. Хууль тогтоогчдын зүгээс бодлогын хувьд тавигдах шаардлага, техникийн үзүүлэлтүүдийг нь зааж өгдөг бөгөөд түүнийг хэрэгжүүлэхэд лаборатори, техникийн хяналтын байгууллага, баталгаажуулалтын байгууллага чухал үүрэг гүйцэтгэнэ.

Тус хэвлэлийн бүрэн эх хувилбартай танилцахыг хүсвэл энд дарна уу.

2021-07-19