Лабораториуд ур чадварын сорилтын хөтөлбөрт хамрагдахын ач холбогдол


Ур чадварын сорилтын хөтөлбөрт хамрагдсанаар лабораториуд өөрсдийн хэмжлийн үр дүн, аргачлалын үнэн зөв, найдвартай байдлыг (давталт ба дахин ашиглах боломжийг) тодорхойлох ач холбогдолтой.

Лабораториуд ур чадварын сорилтын хөтөлбөрт хамрагдахын ач холбогдол:

 Гүйцэтгэлийн чадавхийг нотлох;
 Сорилт, хэмжилт гүйцэтгэхэд тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох;
 Аргачлал, журмаа харьцуулах;
 Гүйцэтгэлийг сайжруулах;
 Лабораторийн ажилтнуудыг сургах;
 Хэрэглэгч, ажилтнууд, менежментийн зүгээс лабораторийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг нэмэгдүүлэх;
 Лабораторийн ажилтнуудын ур чадварыг харьцуулах;
 Стандартчилсан загварыг хөгжүүлэх;
 Хэмжлийн үнэн зөв, найдвартай аргыг тогтоох;
 Зохицуулагч байгууллага, итгэмжлэлийн байгууллагаас тавьж буй шаардлагыг биелүүлэх;
 Лабораторийн эрсдлийн удирдлагыг сайжруулах.

Ур чадварын сорилтын нэг хөтөлбөрт хамрагдсанаар дээр дурьдсан бүх үр дүнд зэрэг хүрч чадахгүй бөгөөд хөтөлбөрөөс хөтөлбөрт үр дүн гарах болно.

Тус хэвлэлийн бүрэн эх хувилбартай танилцахыг хүсвэл энд дарна уу.

2021-07-19