Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)


ILAC (Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага)

 

ILAC нь лаборатори, техникийн хяналт, ур чадварын сорилт зохион байгуулдаг болон стандартчилсан загвар үйлдвэрлэдэг байгууллагуудыг итгэмжлэдэг олон улсын байгууллага бөгөөд дэлхийн улс орнуудын итгэмжлэлийн болон бусад оролцогч байгууллагууд гишүүнээр нь ажилладаг.

 

ILAC нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

-      Итгэмжлэлийн дүрэм журмыг боловсруулах,

-      Итгэмжлэлийг худалдааг хөнгөвчлөх нэг арга хэрэгсэл гэж сурталчлах, хөгжүүлэх,

-      Үндэсний, орон нутгийн түвшинд явуулж буй үйл ажиллагааг дэмжих,

-      Итгэмжлэлийн тогтолцоог хөгжүүлэхэд нь тусалцаа үзүүлэх,

-      Сорилтын (эмнэлэгийн) болон шалгалт тохируулгын лабораториудын ур чадвар, чадавхийг хүлээн зөвшөөрөх,

-      Хяналтын байгууллага, ур чадварын сорилт зохион байгуулагч болон стандартчилсан загвар үйлдвэрлэгчтэй хамтран ажилладаг бөгөөд дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байна.

 

 

Итгэмжлэгдсэн байгууллагууд нь ILAC-ын гишүүн болохоосоо өмнө ILAC-ын дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг бүсийн хамтын ажиллагааны байгууллагаас албан ёсоор зохион байгуулж буй ижил түвшний харьцуулалтад оролцох үүрэгтэй байдаг. 


Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.


2021-04-04