Ажилтны баталгаажуулалтын байгууллага

Үндэсний итгэмжлэлийн төв (ҮИТ) нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ажилтны баталгаажуулалтын хөтөлбөрийг санал болгож байна.

Өнөөдрийн байдлаар ҮИТ нь ажилтны баталгаажуулалтын чиглэлээр үл эвдэх сорилтын ажилтны баталгаажуулалтын байгууллагыг итгэмжлээд байна.

Баталгаажуулалтын байгууллага нь тухайн хүний ур чадварыг үнэлж, ур чадвар нь гүйцэтгэж буй ажлын байрны шаардлагад нийцэж байгааг үнэлдэг.

ҮИТ-ийн итгэмжлэл нь баталгаажуулалтын үйлчилгээний найдвартай, шударга байдал, техникийн чадварыг үнэлж, олон нийтэд ил тод болгодог.

Хамрах хүрээ

Итгэмжлэлийн хамрах хүрээ нь тухайн байгууллагын итгэмжлэгдэх үйл ажиллагаагаар тодорхойлдог. Үндэсний итгэмжлэлийн төв нь дараах ажилтны баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийг олгохоор төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна. Үүнд:

  • Монгол Улсад улсад бүртгэгдсэн аюулгүй ажиллагааны мэргэжилтэн
  • Байгаль орчны аудитор болон байгаль орчны талбайн үнэлгээчин
  • Байгаль орчны тэргүүлэх аудиторууд, хүлэмжийн хийн шалгагч ба нотлогч