Итгэмжлэлийн шинжээчээр ажиллах


Итгэмжлэлийн шинжээчээр ажиллах

Итгэмжлэлийн байгууллагын нэр хүнд нь нь тохирлын үнэлгээний байгууллагын чадавхийг итгэмжлэлийн холбогдох шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг үнэлж, дүгнэлт гаргах итгэмжлэлийн шинжээчийн чадавхиас ихээхэн хамаардаг.

Үндэсний итгэмжлэлийн төв нь ШУ-ны болон итгэмжлэгдсэн ТҮБ-аас орон тооны бус итгэмжлэлийн шинжээчийг сонгон, эрх олгож, ТҮБ-ын итгэмжлэлийн үнэлгээний ажлын хэсэгт гэрээ байгуулсны үндсэн дээр ажиллуулдаг. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 22 дугаар зүйл болон тус төвийн холбогдох журмын дагуу ҮИТ-д шаардлагатай байгаа тохирлын үнэлгээний төрлөөр мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага эзэмшсэн бөгөөд Итгэмжлэлийн шинжээчээр ажиллах хүсэлтэй бол энд дарж "Итгэмжлэлийн шинжээчээр ажиллах хүсэлт гаргах өргөдөл” -ийг татан авч, бөглөн тус төвд ирүүлнэ үү.

Үндэсний итгэмжлэлийн төвд орон тооны бус итгэмжлэлийн шинжээчээр ажилласнаар танд дараах боломж бий болно. Үүнд:

  • Мэргэжлийн ур чадвар болон харилцааны чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх;
  • Тохирлын үнэлгээний байгууллагын ажилтнуудтай мэдлэгээ хуваалцах, улмаар улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах;
  • Хэрэв та ТҮБ-д ажилладаг бол танай ТҮБ нь итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтэд байнга нийцэн ажиллахад хялбар болох;
  • Тохирлын үнэлгээний чиглэлээр сургалтанд хамрагдах г.м.

Итгэмжлэлийн шинжээчээр ажиллах хүсэлт гаргах өргөдөл гаргахын өмнө итгэмжлэлийн чиглэлээр олон улсын болон үндэсний схем, тогтолцоо, итгэмжлэлийн үйл ажиллагааны талаарх үндсэн ойлголтыг авсан байвал зохино. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.mnas.gov.mn цахим хуудаснаас авч болно.

Бид таны хүсэлтийг судлаж, холбогдох журмын дагуу хариу өгөх болно.