Хаах бол Esc
Хяналтын байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхойлсон MNS ISO/IEC 17020:2026 стандарт нь хяналтын байгууллагын техникийн чадавх, хараат бус байдал, шударга байдал, нууцлал болон үйл ажиллагааны найдвартай байдлыг хангахад чиглэсэн олон улсын шаардлагыг тогтоосон үндсэн баримт бичиг юм.
Тус стандартын шаардлагыг хангаж, итгэмжлэлд хамрагдсанаар хяналтын байгууллага нь хяналт шалгалтын үйл ажиллагаагаа мэргэжлийн түвшинд, тогтвортой хэрэгжүүлэх, гаргасан үр дүн, дүгнэлтийн үнэн зөв, найдвартай байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн шударга байдал, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийн удирдлага, мэдээллийн аюулгүй байдал, орчин үеийн технологийн хэрэглээнд тавигдах шаардлагыг хэрэгжүүлснээр үйлчлүүлэгч, зохицуулагч байгууллага болон бусад сонирхогч талуудын итгэлийг нэмэгдүүлж, үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг өргөжүүлнэ.
Хяналтын байгууллагууд итгэмжлэлд хамрагдахаас өмнө өөрийн үйл ажиллагааг MNS ISO/IEC 17020:2026 стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлэх, шаардлагатай бэлтгэл ажлыг хангах боломж бүрдүүлэх зорилгоор стандартын шаардлагын өөрийн үнэлгээний хуудас болон итгэмжлэлд хамрагдах өргөдлийн маягтыг энэхүү цахим хуудсаар дамжуулан нийтэд нээлттэй байршуулж байна.
Холбогдох баримт бичгүүдийг доорх холбоосоор татан авч ашиглана уу.