АЛСЫН ХАРАА
Итгэмжлэл-АЮУЛГҮЙ АМЬДРАЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
ЭРХЭМ ЗОРИЛГО
Үндэсний итгэмжлэлийн байгууллагын эрхэм зорилго нь итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагын үр дүнг олон улс, бүс нутаг, гадаад оронд хүлээн зөвшөөрүүлэх, худалдааг хөнгөвчлөх замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, дотоодын бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийг бэхжүүлэхэд оршино.
Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг
Үндэсний итгэмжлэлийн төвийн гол үүрэг нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, итгэмжлэлийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, түүнийг хэрэгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тохирлын үнэлгээний дүнг олон улс, бүс нутаг, болон үндэсний хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
Үндэсний итгэмжлэлийн байгууллага нь ISO/IEC 17011 олон улсын стандартын шаардлагын дагуу менежментийн тогтолцоог бий болгож, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ ба хууль, зохицуулалт, холбогдох олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн дараах хөтөлбөрүүдээр итгэмжлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Үндэсний итгэмжлэлийн төв нь бүс нутгийн болон олон улсын итгэмжлэлийн хамтын
ажиллагааны байгууллагууд (APAC, ILAC, IAF)-ын жинхэнэ гишүүн бөгөөд эдгээр хамтын ажиллагааны байгууллагуудын Харилцан
хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (MLA, MRA)-т нэгдсэн.
Үндэсний
итгэмжлэлийн төв нь тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн
Газрын гишүүний дэргэд ажилладаг, үндэсний итгэмжлэлийн байгууллага юм. Монгол
Улсын Шадар сайдын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 82 дугаар тушаалаар
Үндэсний итгэмжлэлийн төвийн зохион байгуулалтын бүтцийг баталсан.
Үндэсний итгэмжлэлийн төвийн бүтэц зохион байгуулалтын схем
Бүтэц, бүрэлдэхүүн
|
Нэр |
Албан тушаал |
Цахим шуудан |
|
С.Ням-Эрдэнэ |
Төвийн дарга |
|
|
Захиргаа, удирдлагын газар
|
||
|
О.Аззаяа |
Дарга |
|
|
Д.Рэнцэнханд |
Ерөнхий нягтлан бодогч |
|
|
Г.Нарантуяа |
Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн |
|
|
Н.Дорждэрэм |
Захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн |
|
|
Д.Энхцэцэг |
Захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн
|
|
|
Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
|
||
|
З.Мөнхбат |
Дарга |
|
|
Д.Удвал |
Чанарын менежер |
|
|
Л.Баянжаргал |
Эрүүл мэндийн хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн |
|
|
П.Мөнхцэцэг |
Техникийн хяналтын хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн |
|
|
З.Үлэмжзаяа |
Баталгаажуулалтын хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн |
|
|
Ц.Очирхүү |
Хэмжил зүйн хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн |
|
|
Г.Мөнхзул |
Сорилтын хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн |
|
|
Г.Номинцэцэг |
БХЗГ-ын мэргэжилтэн |
|
|
С.Гандөл |
БХЗГ-ын мэргэжилтэн |
|
|
Н.Туяа |
БХЗГ-ын мэргэжилтэн |
|
|
Мэдээлэл, лавлагаа, сургалтын алба |
||
|
Б.Нямдорж |
Хэвлэл мэдээлэл, олон нийт, сургалт хариуцсан
мэргэжилтэн |
|