Итгэмжлэлийн үйл явц нь олон тооны үе шатаас бүрдэнэ. Итгэмжлэлд хамрагдахаар горилж буй шаардлага, шалгуур нь итгэмжлэлийн төрлөөс хамааран өөр өөр байх боловч ерөнхий үйл явц нь нэг зарчмаар явагдана. Итгэмжлэлийн үйл явцыг ойлгоход тань туслах зорилгоор итгэмжлэлийн үе шатуудыг үйл явцын зураглалаар товчлон үзүүлсэн ба MNAS P701 ИТГЭМЖЛЭЛИЙН ҮЙЛ ЯВЦЫН ЖУРАМ татаж авах бол энд дарна уу.
Итгэмжлэлийн үйл явцын зураглал
Хүсэлт гаргагч тохирлын үнэлгээний байгууллага нь итгэмжлүүлэхээр хүсэлт гаргахаасаа өмнө дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:
a) тохирлын үнэлгээний үйл ажиллагааг доод тал нь 6 сар тасралтгүй явуулсан байх ба шинээр өргөдөл гаргагчийн хувьд хамгийн багадаа хоёр анхны/давтан баталгаажуулалтын аудитыг, шийдвэр гаргах үйл явцыг багтаан нэмэлт схемийн итгэмжлэлийн хувьд нэг анхны/давтан баталгаажуулалтын аудитыг хийсэн байх;
b) итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээг гүйцэтгэсэн байх.
Итгэмжлүүлэх өргөдөл гаргахын өмнө хүсэлт гаргагч нь Үндэсний итгэмжлэлийн тогтолцооны шаардлагатай бүх баримт бичиг, стандарт, зааврыг анхааралтай судлаж танилцсан байх ба өргөдлийн багц баримт бичигт өөрийн байгууллагынхаа үйл ажиллагааны тухай ерөнхий мэдээлэл, зарим үндсэн мэдээлэл, техникийн баримт бичгийг оруулсан байна. Шаардлагатай баримт бичгийг бэлтгэн бүрдүүлж, өргөдлийн маягтийг бөглөн итгэмжлэлийн өргөдлийг албан бичгийн хамт итгэмжлэлийн байгууллагад хүргүүлнэ. Энэ үед өргөдлийн төлбөрийг төлсөн байх шаардлагатай. Өргөдлийн материалд багтсан бүх мэдээллийг нууцлалын журмын дагуу хадгална.