Монгол Улсын хэмжээнд итгэмжлэл нь чанар, аюулгүй байдал, шударга өрсөлдөөнийг хангадаг үндэсний чанарын дэд бүтцийн маш чухал хэсэг. Үндэсний итгэмжлэлийн төвийн хувьд бид лаборатори, техникийн хяналтын болон бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын байгууллагуудын чадавхыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшинд хүргэх зорилготой ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд итгэмжлэлийн үнэт зүйл илүү тод харагдах
болсны гол шалтгаан
Гадаад худалдаанд техникийн саад тотгорыг бууруулах, бүтээгдэхүүн үйлчилгээг экспортод бэлтгэхэд итгэмжлэл зайлшгүй шаардлагатай гэдэг ойлголт төр, хувийн хэвшлийн түвшинд улам бэхэжсэн.
Өнөөдөр
дэлхий нийт “итгэмжлэгдсэн байгууллагын гаргасан үр дүн бол давхар нотолгоо
шаарддаггүй” зарчмыг хатуу баримталдаг. Энэ нь Монголын бизнес эрхлэгчдэд
зардал, хугацаа хэмнэх, экспортын шат дамжлагад итгэлцэл бий болгох стратегийн
ач холбогдолтой.
Үндэсний Итгэмжлэлийн төвийн Дарга Сэр-Одын Ням-Эрдэнэ