АЖИЛД УРЬЖ БАЙНА
Үндэсний итгэмжлэлийн төвийн Захиргаа, удирдлагын газарт “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТ, СУРГАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН” албан тушаалд доорх шаардлагыг хангаж байгаа иргэнийг сонгон шалгаруулж, ажилд авна.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Сэтгүүл зүй /0321/, Олон нийтийн харилцаа, мэдээлэл /032102/, Мэдээлэл, маркетинг, зар сурталчилгаа /0414/, Мэдээлэл, харилцаа холбооны технологиуд /061/ ангиллын мэргэжилтэй.
Компьютерийн хэрэглээний програмууд, интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай.
Багаар ажиллах чадвартай, хариуцлагатай, тогтвор суурьшилтай ажиллах хүнийг ажилд урьж байна.
Төрийн албанд 2-с доошгүй жил ажилласан.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Төрийн албан хаагчийн анкет https://www.csc.gov.mn/ цахим хуудаснаас татаж авах
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар
Ажилд орохыг хүссэн өргөдөл
Иргэний үнэмлэхний хуулбар
4х6-гийн хэмжээтэй цээж зураг
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг ярилцлагад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 хороо, Барилгачдын талбай, Засгийн газрын XII байр, 424 тоот
Холбоо барих утас: 51-263907
И-мэйл: unenjargal@mnas.gov.com