Монгол Улсын төсвийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Үндэсний Итгэмжлэлийн Төвийн 2027 оны төсвийн төсөлд иргэд, олон нийтийн саналыг авч эхэллээ.
Иргэд, аж ахуй нэгж, байгууллага та бүхэн итгэмжлэлийн үйл ажиллагаа, ажил, үйлчилгээний чанар, хүртээмж, цахим үйлчилгээг сайжруулах талаар төсөвт тусгах зайлшгүй шаардлагатай санал, хүсэлтээ https://forms.gle/y11xnhWv3WvdaXf76 холбоосоор ирүүлнэ үү.
Санал авах чиглэл:
Итгэмжлэлийн ажил, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
Итгэмжлэлийн байгууллагын чадавхыг дээшлүүүлэх;
Цахим үйлчилгээ, мэдээллийн системийг хөгжүүлэх;
Иргэд, олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, нээлттэй мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх.
Санал авах хугацаа 2026.08.10-2026.08.15 хүртэл
Санал ирүүлэх цахим шуудан: info@mnas.gov.mn
Бичгээр хүргүүлэх хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Барилгачдын талбай, Засгийн газрын XII байр, 424 тоот
Иргэд, олон нийтийн оролцоо нь төсвийн төлөвлөлтийг бодит хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахад чухал ач холбогдолтой.
Та бүхний санал, оролцоо бидний үйл ажиллагааг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулах болно.