MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих шаардлага” стандартын дагуу итгэмжлэлийн үйл ажиллагаанд оролцдог техникийн хорооны гишүүн, үнэлгээний мэргэжилтэн, техникийн шинжээчдэд зориулсан мэдлэг солилцох уулзалт, сургалтыг 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтад 40 гаруй үнэлгээний мэргэжилтэн, техникийн шинжээч оролцож, итгэмжлэлийн үнэлгээний явцад анхаарах асуудал, итгэмжлэлийн байгууллагын эрх зүйн болон бодлогын баримт бичгийн хэрэгжилт, салбарын онцлог, итгэмжлэлийн хүрээний тодорхойлолт боловсруулах зэрэг асуудлуудын талаар санал солилцлоо.
Хамтран ажилладаг нийт үнэлгээний мэргэжилтэн, техникийн шинжээч нартаа талархал илэрхийлье.