Хаах бол Esc
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-аас ISO/IEC 17024:2026 “Тохирлын үнэлгээ - Ажилтны баталгаажуулалтын байгууллагад тавих ерөнхий шаардлага” стандартыг 2026 оны 3 дугаар сард шинэчлэн баталсантай холбогдуулан Үндэсний итгэмжлэлийн төвөөс уг стандартад шилжих бодлогыг боловсруулан танилцуулж байна.
Энэхүү шилжилтийн бодлого нь итгэмжлэгдсэн болон итгэмжлэл авах хүсэлт гаргагч ажилтны баталгаажуулалтын байгууллагуудын үйл ажиллагааг шинэчлэгдсэн стандартын шаардлагад нийцүүлэх, шилжилтийн үйл явцыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд чиглэнэ.
Иймд холбогдох байгууллагууд шилжилтийн бодлоготой танилцаж, түүнд заасан шаардлага, хугацаа болон хэрэгжүүлэх арга хэмжээг харгалзан үйл ажиллагаагаа төлөвлөнө үү.