Үндэсний итгэмжлэлийн төвөөс “Инноваци, Итгэлцэл ба Тогтвортой хөгжил: Итгэмжлэлийн хүч” уриан дор итгэмжлэлийн тогтолцоонд оролцогч талуудын Нээлттэй хаалганы өдөрлөг, тохирлын баталгаатай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт итгэмжлэгдсэн 30 гаруй байгууллага оролцож, үйл ажиллагаагаа танилцуулан зөвлөгөө, мэдээлэл хүргэхээс гадна Тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдааллаа.
Иргэд, аж ахуйн нэгжүүдэд салбарын үйл ажиллагааг илүү ойроос танилцах, мэдээлэл авах, ойлголтоо гүнзгийрүүлэх, төрийн үйлчилгээний ил тод байдал, итгэлцлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.
Өдөрлөгийн үеэр Стандартын шаардлага шалгуураа хангасан байгууллагуудад итгэмжлэлийн гэрчилгээ гардуулж,
Цахим шилжилт, мэдээллийг нээлттэй болгох зорилгын хүрээнд Итгэмжлэгдсэн тохирлын баталгаатай бүтээгдэхүүний мэдээллийн сан хөгжүүлэх чиглэлээр “Дижитал Медик” ХХК болон Итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагууд Санамж бичиг байгууллаа.
Өдөрлөгт дараах байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулан, Тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдаалж дэмжин оролцлоо.
“Эй Би Эс Сертификейшн” ХХК
“Ай Пи Сертификейшн” ХХК
“Сертф аженси” ХХК
Монсертф ХХК
“Эс Эф Си Эс” ХХК
“Итгэмжлэгдсэн лабораториудын үндэсний Ассоциаци” НҮТББ
“Инженер геодези” ХХК
“Инно хими лаб” ХХК
“Коэл рисерч эйси” ХХК
“Си Пи Си Эс” ХХК Эрдэс бүтээгдэхүүний сорилт, техникийн хяналтын үйлчилгээ.
Хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн само институт ХХК
"Эко устөрөгч" ХХК
“Түмэн шувуут” ХХК
“Си СИ Ай Си Эм Эн Эйч Кэй” ХХК,
“Очир дагинас” ХХК
-Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургууль,
“Газар шим” ХХК
"Эс Жи Эс Монголиа" ХХК
“Эн Ар Би” ХХК
Хамтран ажилласан итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудад талархал илэрхийлье.