1994 онд
Стандартчилал, чанарын баталгаажуулалтын хуульд итгэмжлэлийн асуудал анх орсон
явдлыг үндэслэн 2024 онд Итгэмжлэлийн байгууллага үүсэн байгуулагдсаны 30
жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэхүү тэгш ойг
тохиолдуулан Үндэсний итгэмжлэлийн чуулганыг 11 дүгээр сарын эхний 7 хоногт
зохион байгуулахаар төлөвлөлөө. Түүнчлэн итгэмжлэлийн байгууллага үүсэн
байгуулагдсаны 30 жилийн ойн тохиолдуулан 30 бүтээлч ажлыг итгэмжлэгдсэн 400
гаруй тохирлын үнэлгээний байгууллагатай хамтран зохион байгуулах боломжтой гэж
үзэж байна.
Ойн арга хэмжээний албан ёсны нээлтийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр буюу Аргын тооллын намрын дунд харагчин тахиа сарын тахиа өдөр /бүхнийг сэрээх/ эхлүүлэх нь боломжтой ба дараах ач холбогдол бүхий арга хэмжээг зохион байгуулна.