Монгол
Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар
хуралдаан Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо өнөөдөр эхэллээ. Хоёр орны
Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг Монгол улсын Шадар сайд
С.Амарсайхан, Узбекистан Улсын Шадар сайд Ж.А.Ходжаев нар ахлан Худалдаа, эдийн
засаг, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх
асуудлаар өргөн хүрээнд хэлэлцэж протоколд гарын үсэг зурлаа.
Мөн энэ үеэр Узбекстан улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Бизнесийн анхдугаар форумыг зохион байгуулж байгаа бөгөөд ингэснээр хоёр орны улс төр, эдийн засгийн харилцаа гүнзгийрч, хоёр улсын баялаг бүтээгч, бизнес эрхлэгчид уулзалдаж эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар гэрээ, хэлэлцээр хийгдэж байна.
Энэхүү
форумын үеэр Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ, тус улсын
Үндэсний Итгэмжлэлийн байгууллагын дарга Ансабкон Закиров нар хамтын
ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж, тохирлын үнэлгээний Итгэмжлэлийн
чиглэлээр хамтран ажиллах хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээлээ.