Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ холбогдох удирдлагуудын хамтаар 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр стандартын шаардлага, шалгуурыг хангасан тохирлын үнэлгээний байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Итгэмжлэлийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, салбарын тулгамдсан асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, мэдээлэл өгсөн юм.
Мөн MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих шаардлага” стандартаар Итгэмжлэлийн шаардлага, шалгуурыг хангасан дараах байгууллагуудад Итгэмжлэлийн гэрчилгээг гардууллаа.
Үүнд:
• “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн Хими шинжилгээний лаборатори
• “Монгол алт” ХХК-ийн Дорнод МАК уурхайн Нүүрсний лаборатори
• “Монмаг” ХХК-ийн Тэсрэх материалын сорилт, туршилтын лаборатори
MNS ISO 15189:2024 “Эрүүл мэндийн лаборатори. Чанар, чадавхид тавих шаардлага” стандартын шаардлага хангасан
• Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Нэгдсэн лаборатори
• “Нийслэлийн Амгалан амаржих газар”-ын Нэгдсэн төв лаборатори
• Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нэгдсэн лаборатори
• “Гурван гал групп” ХХК
• “Грандмед эмнэлэг” ХХК-ийн Эмнэлзүйн нэгдсэн лаборатори
• “Гялс” ХХК-ийн Нэгдсэн лаборатори
• “Ливер центр” ХХК-ийн Элэгний төвийн лаборатори
• “Бонавита” ХХК-ийн Судалгаа, эрдэм шинжилгээний лабораториудад Итгэмжлэлийн гэрчилгээг гардууллаа.
Үйл ажиллагаандаа байнгын сайжруулалт хийж, стандартын шаардлага, шалгуурыг ханган Итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авсан байгууллага, хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВ