Үндэсний Итгэмжлэлийн төвөөс итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний
байгууллагуудад магадлах хяналт, шалгалтыг тогтмол хийж байгаа бөгөөд 2026 оны
02-р сарын 05-ны өдөр Стандарт хэмжил зүйн газрын харъяа Багануур, Налайх
дүүргийн лабораториудад ажиллаж байна.
Тус ажлын хэсэг нь эдгээр сорилтын лабораториуд MNS ISO/IEC
17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих
ерөнхий шаардлага” стандарт, олон улс, бүс нутгийн болон Үндэсний итгэмжлэлийн
төвийн бодлогын баримт бичгүүдийн шаардлага, шалгуурт үргэлжлэн нийцэж байгаа
байдал буюу тухайлбал,
∼ Лабораторийн орчин
нөхцөл, шинжээчдийн ур чадварын хөтөлбөрт хамрагдсан байдал, чадамж
∼ Сорилт шинжилгээний
үр дүнгийн үнэн бодит байдал, тоног төхөөрөмжийн аюулгүй,
хэвийн үйл ажиллагаа
∼ Лабораторийн чанарын
удирдлагын тогтолцооны бүрдэлт, тогтож хэвшсэн байдал
∼ Сүлжээ лабораторийн
нэгдсэн зохион байгуулалтаар хангагдаж буй байдал, баримт бичиг, бүртгэлийн
хяналт
∼ Итгэмжлэгдсэн
хүрээндээ үйл ажиллагаа явуулж байгаа эсэх зэрэг
чиглэлээр үнэлэлт өгч байна.
Итгэмжлэгдсэн лаборатори нь холбогдох хууль, стандарт (MNS
ISO/IEC 17025), мөн олон улс, бүс нутаг, үндэсний итгэмжлэлийн байгууллагууд
(ILAC, APAC, MNAS)-аас гаргасан баримт бичгийг мөрдөн ажиллахаас гадна
итгэмжлэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, шударга, хараат бус,
хариуцлагатай, ил тод байдлыг хангах нь чухал юм.
Хэрэв шалгалтын явцад шаардлага хангаагүй, ноцтой үл тохирол
илэрсэн тохиолдолд итгэмжлэлийг түдгэлзүүлэх, холбогдох байгууллагад уламжлан
шийдвэрлүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.