Шинээр батлагдсан ISO/IEC 17020:2026 “Тохирлын
үнэлгээ. Хяналт гүйцэтгэдэг байгууллагуудад тавих шаардлага” стандартын
танилцуулах сургалтыг холбогдох байгууллагуудын ажилтнуудад 3 дугаар сарын
13-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад нийт 80 гаруй тохирлын үнэлгээний
байгууллагуудын удирдлага, чанарын болон техникийн менежерүүд, мэргэжилтнүүд
хамрагдаж, стандартын шинэчлэлт болон хэрэгжилтийн талаар мэдээлэл авлаа.
Сургалтын үеэр стандартын ерөнхий шаардлага, бүтцийн
шаардлага, нөөцийн шаардлага, үйл ажиллагааны шаардлага болон менежментийн
тогтолцооны шаардлагын талаар дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчдын асуултад
хариулт өгсөн юм.