MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих шаардлага” стандартын шаардлага, шалгуурыг ханган итгэмжлэгдсэн дараах лабораториудад Үндэсний Итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Чойханд, Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Магнайбаяр, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Мөнхбат нар итгэмжлэлийн гэрчилгээг гардууллаа.
Итгэмжлэлийн гэрчилгээ гардан авсан лабораториуд:
“Энержи Ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхайн төв лаборатори хүрээ өргөтгөж,
“Эрүүл ахуй хор судлалын лаборатори” ХХК-ийн Сорилтын лаборатори давтан,
“Юу Эм Эс” ХХК-ийн Барилгын материалын лаборатори анх удаа,
“Вестернхолд” ХХК-ийн Ховд эко цемент үйлдвэрийн сорилт шинжилгээний лаборатори анх удаа тус тус итгэмжлэгдлээ.
Ийнхүү үйл ажиллагаандаа байнгын сайжруулалт хийж, стандартын шаардлага, шалгуурыг ханган Итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авсан байгууллага, хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.