Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 09:00-18:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Үндэсний итгэмжлэлийн төв болон итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагууд (сорилт, шалгалт тохируулга, эрүүл мэндийн лаборатори, техникийн хяналт, баталгаажуулалтын байгууллага)-ын үйл ажиллагаа, нийгэм эдийн засагт үзүүлэх үр ашгийг иргэд, аж ахуй нэгжүүдэд сурталчиллаа.