Геологийн Судалгаа Шинжилгээний Төв ТӨҮГ нь ISO/IEC 17043 стандартын дагуу зохион байгуулах CGL PT 01 НҮҮРС Ур чадварын сорилт (УЧС)-ын хөтөлбөрийн 2026 оны ээлжит 15-р тойрогт оролцох лабораториудыг бүртгэж эхэллээ.
УЧС-ЫН ХӨТӨЛБӨРИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
УЧС-ын бүртгэл 2026.04.28-05.08
УЧС-ын дээж илгээх 2026.05.11-13
УЧС-ын үр дүн хүлээн авах 2026.05.29
УЧС-ын тайлан хүргэх 2026.06.30
УР ЧАДВАРЫН СОРИЛТЫН ДЭЭЖ
Оролцогч бүрд 80 гр-аар савласан 1 савтай чулуун нүүрсний дээжийг хүргүүлэх бөгөөд хүснэгтэнд дурьдсан үзүүлэлтүүдийг тодорхойлно.
Тодорхойлох үзүүлэлтүүд:
Аналитик чийг (Wad) > 0.1%
Үнслэг (Adb) > 5 %
Дэгдэмхий бодис (Vdb) > 10 %
Илчлэг (Qdb) > 6000 ккал/кг
Хүхэр (Sdb) > 0.1 %
G индекс > 70
Чөлөөт хөөлтийн зэрэг (FSI)
Харьцангуй нягт
Фосфор (P)
Фтор (F)
Хлор (Cl)
Оролцогч лабораториудыг УЧС-ын зохицуулагч кодолж нууцлан, лаборатори бүрд тухайн оролцогчийн кодыг цахим хаягаар илгээнэ. Лабораторийн гүйцэтгэлийг үнэлэх болон тайлан боловсруулах явцад оролцогч лабораторийн нэр тухайн кодоор илэрхийлэгдэнэ.
УЧС-ЫН ТӨЛБӨР
УЧС-ын төлбөр 1,100,000 төгрөг (НӨАТ орсон). Төлбөрийн баримтын дагуу бүртгэлийг баталгаажуулж, дээжийг илгээнэ.
БҮРТГҮҮЛЭХ
Оролцох хүсэлтийн маягтыг 5-р сарын 08-ны дотор https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd4Y2NWuihQt5Bz681Ok-8-H2YeQBgNzEk5RtGqZ3A6giCilQ/viewform?usp=headerлинкээр бөглөнө үү.
ХОЛБОО БАРИХ
Ур чадварын сорилтын зохицуулагч
Н.Болормаа Утас: 99197682
УЧС-ын хөтөлбөр хариуцсан ажилтан
Ү.Оюунтунгалаг Утас: 99034746
Геологийн судалгаа - шинжилгээний төв ТӨҮГ
СХД, 18-р хороо, ҮЭ-ийн гудамж
ШХ 437, Улаанбаатар 18080, Монгол улс
E-mail: pt@gcra.gov.mn
Web: www.gcra.gov.mn