Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний
хөдөлгөөнийг дэмжих, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага Үндэсний
Итгэмжлэлийн төвөөс “МОД ТАРИХ ӨДӨРЛӨГ”-ийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээ нь байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг
сааруулах, ногоон хөгжлийг дэмжих, мөн тохирлын үнэлгээний байгууллагуудын
хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
Иймд тохирлын үнэлгээний
байгууллагууд Та бүхнийг идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриалж байна.
Бүртгэлийн холбоос: https://ee.kobotoolbox.org/x/welsmo2G