2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Үндэсний итгэмжлэлийн төвөөс
Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Лабораториудын зөвлөлтэй
хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний
хөдөлгөөн”-ийг дэмжих хүрээнд “Итгэмжлэлийн төгөл” байгуулах мод тарих
өдөрлөгийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах, ногоон
байгууламжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчны
тогтвортой хөгжлийг дэмжих зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд
итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоог
бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
“Мод тарих өдөрлөг”-ийн
үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, байгаль орчноо хамгаалах сайн үйлсэд нэгдсэн
Тохирлын үнэлгээний байгууллагууддаа Үндэсний итгэмжлэлийн төвөөс талархал
илэрхийлье.
"Барс баг ложистик" ХХК-ийн Барс хүнсний нэгдсэн
лаборатори
Эй би эс сертификэйшн ХХК-ийн Баталгаажуулалтын байгууллага
"Номин тав трейд" ХХК-ийн Эко стандарт лаборатори
УБТЗамын Төв засварын үйлдвэрийн Металл судлалын лаборатори
"Монголын ноос ноолуурын холбоо" ТББ
"Монсертф" ХХК
Дархан-Уул аймаг дахь ЭЗХЯамны харьяа Хөрс, агрохимийн
лаборатори
"Айвико" ХХК-ийн Эмийн үйлдвэр
"АПУ" ХК
"Экотех проект" ХХК-ийн зам барилгын лаборатори
"Инно хими лаб" ХХК
"Тэсо фүүдс" ХХК
"Цэс хайрхан" ХХК
Шүүх шинжилгээний ерөнхий газар
"Армос" ХХК
Зэвсэгт хүчний нэгдсэн лаборатори
"Ар си инспекшн" ХХК
"Баяндэмбэрэл" ХХК
"Говь" ХК
"Сүү" ХХК
"Монжүүс" ХХК
"Бат сертф" ХХК
"Эко-Устөрөгч" ХХК
"Монос хүнс" ХХК
Талын нүүдэлчдийн өв ТББ
Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэн
Ногоон хөгжил, тогтвортой ирээдүйн төлөөх сайн үйлс бүхэн
дэлгэрэх болтугай.
Бидний өнөөдрийн ирээдүйн ой
Нэг мод, нэг амьдрал
Байгалиа хамгаалан хойч үеэ хайрлая
Мод тарья миний ирээдүй