Эрүүл мэндийн лабораторийн тоног төхөөрөмжийн шалгалт тохируулга, нэгж дамжуулалтын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, MNS ISO/IEC 17025:2018 болон MNS ISO 15189:2024 стандартын хэрэгжилтийг хангах, сорилт шинжилгээний үр дүнгийн үнэн зөв, найдвартай байдлыг сайжруулах чиглэлээр бодлогын шийдэл, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилготой хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдлаа.
Тус хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэнд, эмийн лабораторийн 40 гаруй мэргэжилтэн оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Хэлэлцүүлгийн үеэр:
Эрүүл мэндийн лабораторийн тоног төхөөрөмжийн нэгж дамжуулалт, тулгамдсан асуудал Эмнэлзүйн лабораторийн өнөөгийн байдал Эмийн лабораторийн тоног төхөөрөмжийн нэгж дамжуулалтын өнөөгийн нөхцөл Эрүүл мэндийн лабораторийн тоног төхөөрөмжийн шалгалт тохируулга, чанарын баталгаажуулалт сэдвүүдээр илтгэл, мэдээлэл хэлэлцүүлж, оролцогчид санал бодлоо хуваалцлаа.
Эрүүл мэндийн лабораторийн чанар, чадавхыг сайжруулах, олон улсын стандартын хэрэгжилтийг дэмжих, сорилт шинжилгээний үр дүнгийн үнэн зөв байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.