Хаах бол Esc
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO) болон Олон улсын цахилгаан техникийн комисс (IEC)-оос тохирлын үнэлгээний схемийн үндсэн зарчим, удирдамжийг тодорхойлсон ISO/IEC 17067:2026 олон улсын стандартын хоёр дахь хэвлэлийг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэвлэн гаргалаа.
Шинэчилсэн стандарт нь ISO/IEC 17067:2013 стандартыг орлож, бүтээгдэхүүн баталгаажуулалтын схемээс гадна тохирлын үнэлгээний схемийг ойлгох, боловсруулах, хэрэгжүүлэх, удирдахад баримтлах нийтлэг зарчим, удирдамжийг хамарснаараа онцлог юм.
Энэхүү шинэчлэл нь тохирлын үнэлгээний схемийн найдвартай, тууштай байдлыг хангах, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой. Иймд тохирлын үнэлгээний байгууллагууд болон бусад оролцогч талууд шинэчилсэн стандарттай танилцаж, үйл ажиллагаандаа хэрэглэх боломжийг судлахыг зөвлөж байна.
ISO/IEC 17067:2026 стандартын дэлгэрэнгүй мэдээллийг ISO-ийн албан ёсны цахим хуудас https://www.iso.org/standard/17067 -наас авна уу.