Ур чадварын сорилт гэдэг нь лаборатори хоорондын харьцуулалтын дунджаар урьдчилан тогтоосон шалгуурын дагуу оролцогч лабораториудын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагаа юм.
Ур чадварын сорилт зохион байгуулагч нь ур чадварын сорилтын бүдүүвчийг боловсруулах, зохион байгуулахтай холбоотой бүх үүргийг хариуцдаг. MNS ISO/IEC 17043:2010 Тохирлын үнэлгээ-ур чадварын сорилтонд тавих ерөнхий шаардлага стандартыг мөрдлөгө болгон ур чадварын сорилтыг зохион байгуулна.
Хөтөлбөрт оролцохын ач холбогдол
Ур чадварын сорилт нь лабораториудын техникийн чадвар болон албан хаагчдын чадварт үнэлэлт өгөхөд чухал ач холбогдолтой.
- Гүйцэтгэлийн чадавхийг нотлох
- Сорилт, хэмжилт гүйцэтгэхэд тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох
- Аргачлал, журмаа харьцуулах
- Гүйцэтгэлийг сайжруулах
- Лабораторийн ажилтнуудыг сургах
- Хэрэглэгч, ажилтнууд, менежментийн зүгээс лабораторийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг нэмэгдүүлэх
- Лабораторийн ажилнуудын ур чадварыг харьцуулах
- Стандартчилсан загварыг хөгжүүлэх
- Хэмжлийн үнэн зөв, найдвартай аргыг тогтоох
- Зохицуулагч байгууллага, итгэмжлэлийн байгууллагаас тавьж буй шаардлагыг биелүүлэх
- Лабораторийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах гэх мэт олон талын ач холбогдолтой.
Монгол улсын хэмжээнд ур чадварын хөтөлбөр зохион байгуулагч байгууллагууд
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад итгэмжлэгдсэн ур чадварын хөтөлбөр зохион байгуулагч 2 байгууллага байна. Үүнд:
1. "ГЕОЛОГИЙН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ" ТӨҮГ( хуучнаар Геологийн Төв Лаборатори"ТӨҮГ) нь НҮҮРС , ХҮДЭР , УСНЫ ШИНЖИЛГЭЭ гэсэн 3 төрлөөр ур чадварын сорилтыг зохион байгуулж байна.
- 2021 оны ур чадварын сорилтын хөтөлбөр болон төлөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд авна уу.
- 2022 оны ур чадварын сорилтын хөтөлбөр болон төлөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд авна уу.
- 2023 оны ур чадварын сорилтын хөтөлбөр болон төлөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд авна уу.
- 2024 оны ур чадварын сорилтын хөтөлбөр болон төлөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд авна уу.
2. ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИ (ХАБҮЛЛ)-ийн зохион байгуулдаг ур чадварын сорилтын хөтөлбөр болон тайлангийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу. www.nrl.gov.mn
Олон улсын ур чадварын сорилт зохион байгуулагч байгууллагууд
- АРАС /Ази Номхон Далайн Бүсийн Итгэмжлэлийн Байгууллага/ -ын гишүүн ур чадварын сорилт зохион байгуулагч байгууллагуудын хөтөлбөрийн талаарх мэдээллийг дараах холбоос хэсгээс авна уу. http://arpt.cnas.org.cn/
- Европын холбооны ур чадварын сорилт зохион байгуулагч байгууллагуудын хөтөлбөрийн талаарх мэдээллийг дараах холбоос хэсгээс авна уу. https://www.eptis.org/calendar.htm
2023 онд зохион байгуулагдахаар төлөвлөж буй зарим ОУ-ын ур чадварын хөтөлбөрүүд. Үүнд:
- БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллага (CNAS)-ын ур чадварын хөтөлбөрөөр итгэмжлэгдсэн China NIL Research Center for Proficiency Testing ( http://www.nilpt.com )-ийн 2023 оны ур чадварын хөтөлбөрийн мэдээллийг энд авна уу.
- Шинэ Зеланд Улсын итгэмжлэлийн байгууллага (IANZ)-ын ур чадварын хөтөлбөрөөр итгэмжлэгдсэн Proficiency Testing Australia ( https://www.pta.asn.au/programs/schedules )-ийн 2023 оны ур чадварын хөтөлбөрийн мэдээллийг энд авна уу.