​Итгэмжлэлийн үйл ажиллагаанд оролцох


Итгэмжлэлийн үйл ажиллагаанд оролцох

Үндэсний итгэмжлэлийн төв нь шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагууд болон итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагаас орон тооны бус итгэмжлэлийн шинжээчийг сонгон, эрх олгож, тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн үнэлгээний ажлын хэсэгт гэрээ байгуулсны үндсэн дээр ажиллуулдаг.

Итгэмжлэлийн үйл ажиллагаанд оролцох оролцогчдод тавих шаардлага, шалгуурыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 22 дугаар зүйл болон "Үнэлгээний мэргэжилтний мэргэшил, ур чадварын журам. MNAS P 602”-т заасан байдаг.

Хэрэв та итгэмжлэлийн үйл ажиллагаанд оролцох, итгэмжлэлийн шинжээчээр ажиллах хүсэлтэй бол "Итгэмжлэлийн шинжээчээр ажиллах хүсэлт гаргах өргөдөл"-ыг бөглөж, холбогдох нотлох бичиг баримтын хамт info@mnas.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Үндэсний итгэмжлэлийн төвд орон тооны бус итгэмжлэлийн шинжээчээр ажилласнаар танд дараах боломж бий болно. Үүнд:

- Мэргэжлийн ур чадвар болон харилцааны чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх;

- Тохирлын үнэлгээний байгууллагын ажилтнуудтай мэдлэгээ хуваалцах, улмаар улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах;

- Хэрэв та ТҮБ-д ажилладаг бол танай ТҮБ нь итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтэд байнга нийцэн ажиллахад хялбар болох;

- Тохирлын үнэлгээний чиглэлээр сургалтанд хамрагдах г.м. 

Итгэмжлэлийн шинжээчээр ажиллах хүсэлт гаргах өргөдөл гаргахын өмнө итгэмжлэлийн чиглэлээр олон улсын болон үндэсний схем, тогтолцоо, итгэмжлэлийн үйл ажиллагааны талаарх үндсэн ойлголтыг авсан байвал зохино. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.mnas.gov.mn цахим хуудаснаас авч болно.

Бид таны хүсэлтийг судлаж, холбогдох журмын дагуу хариу өгөх болно.