Итгэмжлүүлэх хүсэлт гаргах


Итгэмжлүүлэх хүсэлт гаргах

Хэрэв танай байгууллага итгэмжлэлд хамрагдахад бэлэн болсон гэж үзвэл энд дарж (таны анхааралд: http://e-accreditation.gov.mn цахим хуудас туршилтын шатанд явж байна) портал цахим хуудсанд бүртгүүлэн нэвтрэх эрхээ авна уу.

Бүртгүүлсэний дараа нэвтрэх эрхээрээ орж итгэмжлэлийн өргөдөл, холбогдох нотлох баримт, бичгийг электрон хэлбэрээр байршуулан итгэмжлэлийн хүсэлтээ илгээгээрэй.

Итгэмжлэлийн материалыг цаасан хэлбэрээр хүргүүлэх бол дараах шаардлагын дагуу ирүүлнэ үү. Үүнд: Нуруутай хавтсанд өргөдлийн материал, чанарын гарын авлага, өөрийгөө үнэлэх хуудас тус бүрийг хийж бүх материалуудыг нэгтгэн архивын хавтаст хийж ирүүлнэ үү. 

      

Холбогдох хаяг:

Имэйл хаяг: info@mnas.gov.mn

Утас: +976 51 263907

Үндэсний итгэмжлэлийн төв

Энхтайваны өргөн чөлөө-46А,

Улаанбаатар хот-13331, Монгол Улс