Үнэ тариф, гэрээ, төлбөрийн нэхэмжлэх


Итгэмжлэлийн үйлчилгээний төлбөр

Итгэмжлэлийн ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээг Монгол Улсын Шадар сайдын 2019 оны 23 дугаар тушаалаар шинэчлэн баталсан. Энд дарж тушаалын хуулбарыг татаж авна уу.

Итгэмжлэлийн гэрээний төсөл

Итгэмжлэгдэхээр хүсэлт гаргагч болон итгэмжлэлийн байгууллага нь итгэмжлэлийг холбогдох хууль, дүрэм журам, стандартад нийцүүлэн зохион байгуулах талаар зөвшилцсөн итгэмжлэлийн гэрээг байгуулсанаар итгэмжлэлийн үйл явц эхэлнэ. Итгэмжлэлийн гэрээний төслийг энд дарж (WORD) энд дарж (PDF) татаж авна уу.

Нэхэмжлэх татаж авах

Тохирлын үнэлгээний байгууллага нь итгэмжлүүлэх хүсэлт гаргахын өмнө “Итгэмжлэлийн ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах тухай” Монгол Улсын Шадар сайдын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаар тушаалын хавсралтад заасан “Итгэмжлэлийн өргөдөл, баримт бичигт, үзлэг, дүн шинжилгээ хийх төлбөр”-ийг заавал төлсөн байна.

Төлбөр төлсөн баримтыг өргөдлийн баримт бичигт хавсарган ирүүлнэ.

Анх итгэмжүүлэх хүсэлт гаргаж буй ТҮБ нь 1-Р НЭХЭМЖЛЭХ

Давтан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж буй ТҮБ нь 2-Р НЭХЭМЖЛЭХ

Итгэмжлэлийн хүрээ өргөтгөх хүсэлт гаргаж буй ТҮБ нь 3-Р НЭХЭМЖЛЭХийг татан авч төлбөрөө төлнө үү.

ТАЙЛБАР 1: Итгэмжлүүлэхээр хүсэлт гаргасан сорилт, шалгалт тохируулга, хяналт, баталгаажуулалтын төрлөөс хамааран төлбөр нэмэгдэж болох бөгөөд зөрүү гарсан тохиолдолд итгэмжлэлийн үнэлгээний төлбөрт нэмж тооцно.

ТАЙЛБАР 2: Нэхэмжлэхийн эх хувь авах тохиолдолд Үндэсний итгэмжлэлийн төвийн санхүүгээс ирж авна уу.

(Холбоо барих хаяг: Стандарт, хэмжил зүйн газрын төв байр, утас: 51-263689, email: biligt@mnas.gov.mn, finance.mnas@gmail.com)