Техникийн хороо


Итгэмжлэлийн техникийн хороо

Үндэсний итгэмжлэлийн төв нь тохирлын үнэлгээний итгэмжлэлийн 10 орон тооны бус техникийн хороог зохион байгуулан ажиллуулж байна.

Эдгээр техникийн хороод нь итгэмжлэлийн шалгуур тогтоох, тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн шаардлага, шалгуурыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэгтэй бөгөөд техникийн хорооны гишүүдийг сонирхогч талуудын тэгш оролцоог хангасан байхаар бүрдүүлсэн.

Хорооны гишүүд нь тухайн чиглэлээр онолын мэдлэг, дадлага туршлагатай байх ба аливаа байгууллага, хувь хүний ашиг сонирхлыг илэрхийлэхгүй, тохирлын үнэлгээний байгууллагыг итгэмжлэх үйл ажиллагаанд төр, үйлдвэрлэгч, төрийн бус байгууллага, хэрэглэгчийн эрх, тэгш байдлыг эрхэмлэнэ.

Итгэмжлэлийн техникийн хорооны ажиллах журам

Итгэмжлэлийн техникийн хороо нь үйл ажиллагаандаа “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулиуд болон бусад хууль тогтоомж, MNS ISO/IEC 17011 стандарт,Итгэмжлэлийн үйл ажиллагааны журам” (MNAS P701), “Итгэмжлэлийн техникийн хорооны дүрэм” (MNAS P401), “Итгэмжлэлийн техникийн хорооны хурлын дэг” (MNAS P401-2) -ийн тус тус мөрдлөг болгоно. 

Итгэмжлэлийн техникийн хорооны дүрэм MNAS P401 /энд дарж/ танилцана уу.

Техникийн хорооны гишүүн нь томилогдсоны дараа MNAS P 402 F01-ийн дагуу "Шударга байдал, нууцлалын мэдэгдэл"-д гарын үсэг зурдаг.