Хайх үгээ бичээд Enter дараарай
Үндэсний итгэмжлэлийн төв нь баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэггүй бөгөөд баталгаажуулалтын байгууллагуудыг итгэмжлэх үйл ажиллагааг эрхэлдэг.
Баталгаажуулалтын үйл явцын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл, дор дурдсан мэдээллээс өөрийн сонирхсон чиглэлээр, Үндэсний итгэмжлэлийн төвөөс итгэмжлэгдсэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй баталгаажуулалтын байгууллагын мэдээллийг авч болно.
Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын байгууллага
№ |
Байгууллагын нэр |
Итгэмжлэлийн хүрээ |
Баталгаажуулалтын байгууллагын цахим хуудас |
||||
ISO 9001 | ISO 22000 | ISO 14001 | ISO 45001 | ISO 27001 | |||
1 | Стандарт, хэмжил зүйн газар, БТБГ | + | + | + | + | www.masm.gov.mn | |
2 | "Эс Эф Си Эс" ХХК | + | + | + | + | www.sfcs.mn | |
3 | "Мон сертф" ХХК | + | + | + | + | + | www.moncertf.mn |
4 | "Кю сертф" ХХК | + | + | + | + | www.qcertf.com | |
5 | "Мон майнинг сертификейшн" ХХК | + | + | + | + | www.mmcn.mn | |
6 | "Дижитал информэйшн" ХХК | + | www.dia.mn | ||||
7 | "Эй Би Эс Сертификейшн" ХХК | + | www.abscert.mn |
Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын байгууллага
№ |
Байгууллагын нэр |
Баталгаажуулалтын чиглэл |
Баталгаажуулалтын байгууллагын цахим хуудас |
1 | "Барилга архитектур корпораци" ХХК | Бүтээгдэхүүн. Барилгын материал | www.bak.barilga.mn |
2 | Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори | Бүтээгдэхүүн. Малын эм, эмийн бэлдмэл | www.vetdruglab.gov.mn |
3 | Стандарт, хэмжил зүйн газар. Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар | Бүтээгдэхүүн, Үйлчилгээ. Амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бэлэн бүтээгдэхүүн, бусад... | |
4 | Харилцаа холбооны зохицуулах хороо | Бүтээгдэхүүн. Харилцаа холбоо, радио давтамж | www.crc.gov.mn |
5 | БХБЯам. Барилгын хөгжлийн төв | Бүтээгдэхүүн. Барилгын материал | www.barilga.gov.mn |
6 | Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв | Бүтээгдэхүүн. Барилгын материал | www.bhunt.mn |
7 | "Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Судалгаа хөгжил, чанарын удирдлагын төв | Үйлчилгээ. Нийтийн зорчигч тээвэр, авто тээврийн засвар үйлчилгээ | www.transdep.mn |
8 | "Ати консалтинг" ХХК | Үйлчилгээ. Нийтийн зорчигч тээвэр, авто тээврийн засвар үйлчилгээ | www.ateconsulting.mn |
9 | "Монголын ноос ноолуурын холбоо" ТББ | Бүтээгдэхүүн. Ноос ноолууран бүтээгдэхүүн | www.mongoltextile.mn |
10 | "Эс Эф Си Эс" ХХК | Бүтээгдэхүүн, үйл явц. ХАА-н зохистой дадал, органик бүтээгдэхүүн | www.sfcs.mn |
11 | "Ногоон титэм аналитикс" ХХК | Үйлчилгээ. Катеринг, нийтийн хоол, хүнсний худалдаа | www.greencrown.mn |
12 | "Мон майнинг сертификейшн" ХХК | Бүтээгдэхүүн. Уул уурхайн бүтээгдэхүүн | www.mmcn.mn |
13 | "Нексус коннект" ХХК | Үйл явц. Ноолуур бэлтгэх зохистой дадал | nexusconnect.mn |
14 | "Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо" ТББ | Үйл явц. Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадал | greenmongolia.mn |
15 | "Хүнсний аюулгүй байдал зохистой дадал" ТББ | Үйл явц. ХАА-н зохистой дадал | |
16 | "Монсерко" ХХК | Үйлчилгээ. Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ | |
17 | "Буяны зан үйлийн холбоо" ТББ | Үйлчилгээ. Тусгай үйлчилгээ | mfa.mn |
18 | "Монсертф" ХХК | Үйлчилгээ. Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ | www.moncertf.mn |
19 | "Сертф аженси" ХХК | Бүтээгдэхүүн, үйлчилгээ. Хүнсний бэлэн бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүн, хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ | halalcertf.com |
Ажилтны баталгаажуулалтын байгууллага
№ | Байгууллагын нэр | Чиглэл | Баталгаажуулалтын байгууллагын цахим хуудас |
1 | Үл эвдэх сорилын Монголын нийгэмлэг | үл эвдэх | www.msndt.mn |
<< ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД >>
Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь “Тохирлын үнэлгээ. Менежментийн тогтолцооны аудит болон баталгаажуулалтыг гүйцэтгэх байгууллагад тавих шаардлага. 1-р хэсэг: Шаардлага. MNS ISO/IEC 17021-1:2020” стандартын шаардлага хангасан байх ёстой.
Энэ стандартын “5.2”-т баталгаажуулалтын байгууллагын “Шударга байдлын менежмент” –ийн талаар дараах шаардлагыг тавьсан байдаг. Үүнд:
5.2.1 Тохирлын үнэлгээний үйл ажиллагааг шударга явуулна. Баталгаажуулалтын байгууллага нь тохирлын үнэлгээний үйл ажиллагааг шударга байдлаар явуулах үүрэг хүлээх бөгөөд шударга байдалд нөлөөлөх арилжааны, санхүүгийн эсвэл бусад дарамтыг зөвшөөрөхгүй байвал зохино.
5.2.2 Баталгаажуулалтын байгууллага нь менежментийн тогтолцооны баталгаажуулалтын үйл ажиллагаандаа шударга байдлыг хангах талаар дээд удирдлагаас гаргасан үүрэг амлалттай байна. Баталгаажуулалтын байгууллага нь менежментийн тогтолцооны баталгаажуулалтын үйл ажиллагааг явуулахдаа шударга байдлын ач холбогдлыг ухамсарлах, ашиг сонирхлын зөрчлийг арилгах болон менежментийн тогтолцооны баталгаажуулалтын үйл ажиллагааны бодит байдлын хандлагын талаар бодлоготой байна.
5.2.5 Баталгаажуулалтын байгууллага, нэг ижил хуулийн этгээдийн аливаа хэсэг болон баталгаажуулалтын байгууллагын зохион байгуулалтын хяналтанд байдаг аливаа этгээд (9.5.1.2, b-г үзэх) нь менежментийн тогтолцоонд зөвлөгөө өгөх буюу зөвлөгөөг санал болгохгүй. Энэ нь баталгаажуулалтын байгууллага гэж тодорхойлсон засгийн газрын байгууллагад мөн адил мөрдөнө.
ТАЙЛБАР: Энэ нь баталгаажуулалтын байгууллага болон түүний үйлчлүүлэгчийн хооронд мэдээлэл (тухайлбал үр дүнг тайлбарлах буюу шаардлагыг тодруулах) солилцоход саад болохгүй.
5.2.6 Баталгаажуулалтын байгууллага болон нэг ижил хуулийн этгээдийн аливаа хэсгээс баталгаажуулагдсан үйлчлүүлэгчдэд дотоод аудит явуулах нь шударга байдалд нөлөөлөх ноцтой аюул юм. Иймд баталгаажуулалтын байгууллага, нэг ижил хуулийн этгээдийн аливаа хэсэг болон баталгаажуулалтын байгууллагын зохион байгуулалтын хяналтанд байдаг аливаа этгээд нь (9.5.1.2, b-г үзэх) дотоод аудитыг гүйцэтгэх буюу санал болгохгүй. Энэ аюулыг багасгахын тулд баталгаажуулалтын байгууллага нь дотоод аудитыг дуусснаас хойш хамгийн багадаа хоёр жилийн хугацаанд дотоод аудитыг гүйцэтгэсэн менежментийн тогтолцоог баталгаажуулахгүй.
ТАЙЛБАР: 1-ээс 5.2.3 хүртэлх тайлбарыг үзнэ үү.
5.2.7 Хэрэв үйлчлүүлэгч нь баталгаажуулалтын байгууллагатай холбогдолтой байгууллагаас менежментийн тогтолцооны зөвлөгөөг авсан бол энэ нь шударга байдалд нөлөөлөх ноцтой аюул юм. Энэ аюулыг багасгахын тулд баталгаажуулалтын байгууллага нь зөвлөгөө дууссанаас хойш хамгийн багадаа хоёр жилийн хугацаанд менежментийн тогтолцоог баталгаажуулахгүй.
ТАЙЛБАР: 1-ээс 5.2.3 хүртэлх тайлбарыг үзнэ үү.
5.2.8 Баталгаажуулалтын байгууллага нь аудитыг менежментийн тогтолцооны зөвлөх байгууллагаар гүйцэтгүүлэхгүй (7.5-ыг үзнэ үү) бөгөөд энэ нь баталгаажуулалтын байгууллагын шударга байдалд нөлөөлөх аюул юм. Үүнд 7.3-т заасан аудитороор ажиллах гэрээ байгуулсан хувь хүмүүс хамаарахгүй.
5.2.9 Баталгаажуулалтын байгууллагын үйл ажиллагааг менежментийн тогтолцооны зөвлөх үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд холбоос үүсгэн зах зээлд сурталчлах буюу санал болгохгүй. Баталгаажуулалтын байгууллага нь аливаа зохисгүй холбоос буюу тухайн баталгаажуулалтын байгууллагаас хэрэв баталгаажуулалт авсан тохиолдолд энгийн, хялбар, түргэн эсвэл илүү хямд байж болохыг илэрхийлэх буюу ойлголт өгөх зөвлөх үйлчилгээний байгууллагын аливаа мэдэгдэлд залруулах арга хэмжээ авна. Баталгаажуулалтын байгууллага нь тухайн зөвлөх үйлчилгээний байгууллагаас хэрэв зөвлөгөө авсан тохиолдолд баталгаажуулалт энгийн, хялбар, түргэн эсвэл илүү хямд байж болохыг илэрхийлэх буюу ойлголт өгөхгүй.
5.2.10 Баталгаажуулалтын байгууллага нь ашиг сонирхлын зөрчилгүй байхын тулд үйлчлүүлэгчийн менежментийн тогтолцоонд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн ажилтан болон удирдах түвшний ажил үүрэг гүйцэтгэдэг хүнийг тухайн үйлчлүүлэгчийн менежментийн тогтолцооны аудит эсвэл бусад баталгаажуулалтын үйл ажиллагаанд ажиллуулахгүй. Энэ аюулыг багасгахын тулд зөвлөгөө өгч дууссанаас хойш хамгийн багадаа хоёр жилийн хугацаанд уг ажилтныг баталгаажуулалтын үйл ажиллагаанд оролцуулахгүй.
5.2.11 Баталгаажуулалтын байгууллага нь бусад хүмүүс буюу байгууллагуудын ажиллагаанаас үүсэх шударга байдалд нөлөөлөх аливаа аюулд хариу арга хэмжээг авна.
5.2.12 Баталгаажуулалтын үйл ажиллагаанд нөлөө үзүүлж болох баталгаажуулалтын байгууллагын дотоод буюу гадны бүх ажилтнууд болон хороод нь шударгаар ажиллах болон шударга байдалтай зөрчилдөх арилжаа, санхүүгийн эсвэл бусад дарамтын нөлөөнд орохгүй байна.
5.2.13 Баталгаажуулалтын байгууллага нь дотоод буюу гадны ажилтнууд болон баталгаажуулалтын байгууллагыг ашиг сонирхлын зөрчилд хүргэж болох аливаа мэдэгдэж буй нөхцөл байдлын талаар мэдэгдэж байхыг тэдгээр ажилтнуудаас шаардана. Баталгаажуулалтын байгууллага нь энэ мэдээллийг тухайн ажилтны үйл ажиллагаа эсвэл түүнийг ажиллуулж буй байгууллагаас үүссэн шударга байдалд нөлөөлөх аюулыг тодорхойлоход оролт болгон бүртгэх, хэрэглэх бөгөөд ашиг сонирхлын зөрчилгүйгээ нотолж чадахгүй бол тухайн дотоод буюу гадны ажилтныг ажилуулахгүй.
Хэрэглэгч та бүхэн энэхүү стандартын шаардлагыг зөрчсөн үйлчилгээ үзүүлж буй баталгаажуулалтын байгууллагаас үйлчилгээ авахгүй байхад анхаарах хэрэгтэй юм.
Стандартын шаардлагыг зөрчиж буй зөрчлийн талаарх мэдээллийг info@mnas.gov.mn хаягаар хүлээн авах бөгөөд зөрчил нь шалгалтын явцад нотлогдсон тохиолдолд тухайн баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийг цуцлах хүртэл арга хэмжээг авна.
Үндэсний итгэмжлэлийн төв
2021-11-01