8 БАЙГУУЛЛАГА ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

16 өдрийн өмнө

Тохирлын үнэлгээний байгууллагад тавигдах ерөнхий шаардлагыг бүрэн хангасан байгууллагуудад “Итгэмжлэлийн гэрчилгээ” гардуулах үйл ажиллагаа өнөөдөр болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд 6 сорилтын лаборатори, хяналтын болон бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллагууд гэрчилгээгээ гардаж авлаа. Үүнд:

MNS ISO/IEC 17025 стандартын шаардлагад нийцэж итгэмжлэгдсэн сорилтын 6 лаборатори

  • Хэнтий аймгийн СХЗХ-ийн Сорилтын лаборатори
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Цахилгаан хэмжлийн лаборатори
  • Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ
  • М Си Эс Кока Кола ХХК-ийн Дотоод хяналтын лаборатори
  • Шивээ Овоо ХК-ийн Нүүрсний шинжилгээний лаборатори
  • Монжүүс ХХК-ийн Дотоод хяналтын лаборатори

 

MNS ISO/IEC 17020 стандартын шаардлагад нийцэж итгэмжлэгдсэн техникийн хяналтын 1 байгууллага

  • Хэлт Инспекшн ХХК-ийн Эрүүл ахуйн техникийн хяналтын лаборатори

MNS ISO/IEC 17065 стандартын шаардлагад нийцэж итгэмжлэгдсэн баталгаажуулалтын 1 байгууллага

  • Сертф аженси ХХК-ийн Баталгаажуулалтын алба

 

Итгэмжлэлийн хүрээ тус бүртээ стандартын шаардлага хангаж, итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авсан байгууллага, хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Үндэсний Итгэмжлэлийн Төв

2024-05-02