МОНГОЛ УЛС БОЛОН БНХАУ-ЫН ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДЫН УУЛЗАЛТ


Монгол Улсын Үндэсний Итгэмжлэлийн төв (MNAS) нь БНХАУ-ын Итгэмжлэлийн байгууллагa (CNAS)-тай тохирлын үнэлгээний итгэмжлэлийн салбарт хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ-т 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Бээжин хотноо гарын үсэг зурж, соёрхон баталгаажууллаа. 

Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр орны итгэмжлэлийн байгууллагууд нь лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналтын байгууллагын мэдээллийг харилцан солилцох, мэдлэг туршлага хуваалцах, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн салбарын ажилтнуудыг чадавхижуулах, итгэмжлэлийн үнэлгээг хамтран явуулах, олон улс, бүс нутгийн итгэмжлэлийн хамтын ажилллагааны байгууллагад нэгдмэл бодлогоор биесээ дэмжин ажиллахаар тохиролцов.
 
Бээжин хот, БНХАУ
 
 
 
 
 
2024-08-31