Хайх үгээ бичээд Enter дараарай
Жил ирэх тутам олон улсын худалдаа өсөн нэмэгдэж, улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний томоохон хэсгийг эзлэх болжээ. Хил давж буй бараа үйлчилгээ нь хувь хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нь хувь хүн, байгууллага төдийгүй, олон улсын, тэр дундаа үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой.
Олон улсын худалдаа өсөх тутам олон улсын, үндэсний түвшинд олон тооны сайн дурын болон заавал биелүүлэх техникийн зохицуулалт, стандарт, сорилт, техникийн хяналт, баталгаажуулалтын журмыг мөрдөхийг шаарддаг бөгөөд эдгээр журмыг бараа, үйлчилгээ, бүтээгдэхүүний дээж, менежментийн тогтолцоо, хүний нөөцийн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай болдог. Тус хууль ёсны шаардлагыг хэрэглэгч, бизнес эрхлэгчдийн аюулгүй байдал, чанарыг хангах зорилгоор тавьдаг бөгөөд бүтээгдэхүүний гарал үүслээс үл хамааран бүх бүтээгдэхүүн үйлчилгээнд хамаарна.
Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ), НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (ЮНИДО), Дэлхийн банкнаас хийсэн судалгаанд Итгэмжлэлийн үр дүнг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрийн хүрээнд өндөр хөгжилтэй орнуудын худалдаанд итгэмжлэл эерэг нөлөө үзүүлэх бөгөөд хөгжиж буй орнуудын худалдааг тэлэх ач холбогдолтой болохыг тэмдэглэжээ.
Итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээ нь бизнес эрхлэгчдэд олон улсын стандарт, журмыг үр дүнтэй хэрэгжүүлэх нэг арга хэлбэр болох төдийгүй шинэ зах зээлд гарах, ялангуяа олон улсын зах зээлд нэвтрэх нэг давуу тал болох юм.
Тус хэвлэлийн бүрэн эх хувилбартай танилцахыг хүсвэл энд дарна уу.