Хайх үгээ бичээд Enter дараарай
Итгэмжлэгдсэн лабораториудыг ашиглах нь худалдааг хөнгөвчилж, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг. Итгэмжлэл нь лабораторийн чадавхийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсэн нэг аргаар тодорхойлдог бөгөөд дэлхий даяар үйлдвэрлэлийн бүхий л салбарт ашиглаж байна. Лабораториуд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сорилт, хэмжлийн аргыг хэрэглэж, үр дүнгээ тооцоолж байгаа тул ийм лабораторийн үр дүн бүхий экспортын бүтээгдэхүүнийг шууд хүлээн авах боломж бүрдэнэ. Ингэснээр экспорт, импортын бүтээгдэхүүнийг улс тус бүрт дахин шалгах шаардлагагүй болж, бүтээгдэхүүний зардал буурч, хил дамнуулан худалдаа хийхэд хялбар болно.
Бодлогын дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргахад шаардлагатай суурь мэдээллийг ашиглахдаа бүрэн итгэлтэй байна;
Хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөхүйц аливаа шийдвэрийг гаргахад тодорхойгүй байдлыг бууруулна;
Итгэмжлэл нь чанарын баталгааны нэг хэлбэр бөгөөд итгэмжлэгдсэн үйлчилгээг олон нийт найдвартайд тооцно;
Сорилт, туршилтыг давтахаас сэргийлж, үнэлгээ үзүүлэх шат дамжлагыг бууруулна. (Энэ нь цаашлаад зардлыг бууруулах магадлалтай).
Боломжит шийдлийг хооронд нь харьцуулах замаар шийдвэр гаргана.
Нийлүүлсэн бараа, үйлчилгээ аюулгүй, найдвартай гэдгийг харуулна.
Сорилт хийх, дээж авах, түүнд зарцуулах цаг зэрэг лабораторийн зардлыг бууруулна.
Хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавихад ашиглаж буй зарим нэг үзүүлэлт хуурамч байх, эсвэл буруу тооцоолох магадлал буурна.
Тус хэвлэлийн бүрэн эх хувилбартай танилцахыг хүсвэл энд дарна уу.