Итгэмжлэл тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь

3 жилийн өмнө

Олон улсын итгэмжлэлийн форум (IAF), Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-аас итгэмжлэлийн үйл ажиллагааны ач холбогдлыг таниулах зорилгоор жил бүрийн 6-р сарын 9-ны өдрийг "Дэлхийн итгэмжлэлийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

2021 оны хувьд Нэгдсэн үндэсний байгууллага (UN)-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан дэлхий нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг болох Тогтвортой хөгжлийн зорилго (SDGs)-ыг онцолсон бөгөөд "Итгэмжлэл: Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь" уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус өдөрт зориулан Олон улсын байгууллага болон Үндэсний итгэмжлэлийн төвөөс гаргасан бичлэгийн та бүхэн таалан соёрхоно уу.

2021-07-19