Хайх үгээ бичээд Enter дараарай
Үндэсний итгэмжлэлийн төв (ҮИТ) нь бүтээгдэхүүн, үйл явц, үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагуудад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлийн хөтөлбөрийг санал болгодог. ҮИТ-ийн итгэмжлэлийг Монгол Улс даяар хүлээн зөвшөөрдөг бөгөөд тодорхой зохицуулалттай салбаруудад итгэмжлэлийг хуулийн дагуу шаарддаг.
Итгэмжлэл нь гадаад зах зээлд нэвтрэх боломжийг олгодог нийцтэй байдлын нотолгоо юм.
Монгол Улсын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй баталгаажуулалтын байгууллагууд ҮИТ-ийн итгэмжлэлийн хөтөлбөрт хамрагдах сонирхолтой байдаг бөгөөд энэ нь тэдний үйл ажиллагаа үндэсний болон олон улсын хамгийн дэвшилтэт стандарт, зохицуулалтын дагуу явагдаж буйн илэрхийлэл болох юм.
Хамрах хүрээ
Итгэмжлэлийн хамрах хүрээ нь байгууллагын итгэмжлэлд хамрагдсан үйл ажиллагааг тодорхойлдог. ҮИТ нь итгэмжлэлийн хөтөлбөрийг баталгаажуулалтын дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад санал болгодог бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд:
Үндэсний итгэмжлэлийн төв нь органик хүнсний бүтээгдэхүүний баталгаажуулалт хийх хүсэлтэй баталгаажуулалтын байгууллагын материалыг хүлээн авна. Хөтөлбөрийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг оrganic.gov.mn хаягаар авна уу.
Шаардлага болон журам
Код | Нэр | Файл |
---|---|---|
MNAS P701 | Үйл явцын журам | |
MNAS P704 | Итгэмжлэлийн бэлгэ тэмдэг хэрэглэх журам | |
MNAS P701 PC F01 | Бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явцын баталгаажуулалтын байгууллагын итгэмжлүүлэхээр хүсэлт гаргах өргөдөл | |
MNAS P701 PC F02 | MNS ISO/IEC 17065 стандартын дагуу өөрийгөө үнэлэх хуудас | |
MNAS P701 PC F03 | Тохирлын үнэлгээний схемийг үнэлэх хуудас |