Техникийн хяналтын байгууллага

Үндэсний итгэмжлэлийн төв (ҮИТ) нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн техникийн хяналтын итгэмжлэлийн хөтөлбөрийг санал болгож байна.

ҮИТ-ийн итгэмжлэлд хамрагдсанаар тухайн байгууллага нь техникийн хяналтын олон улсын стандартад нийцсэн, хяналт шалгалт хийх чадвартай болохоо нотлуулдаг.

Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн хөтөлбөрт тавигдах шаардлагыг ISO/IEC 17020 “Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” стандартад тодорхойлсон. Техникийн хяналтын байгууллагууд нь тодорхой бүтээгдэхүүн, материалын аюулгүй байдлыг үнэлдэг.

Түүнчлэн холбогдох байгууламж, тоног төхөөрөмж, систем нь гүйцэтгэлийн үзүүлэлтдээ нийцэж байгаа эсэхийг шалгахаас гадна үйлчилгээний үнэ зөв явагдаж байгааг үнэлэх боломжтой.

Манай улсын техникийн хяналтын байгууллагууд нь ажил үйлчилгээгээ хамгийн сүүлийн үеийн олон улсын болон үндсэний стандарт, техникийн зохицуулалтад нийцэж байгаагаа нотлуулахын тулд ҮИТ-ийн итгэмжлэлд хамрагддаг.

Хамрах хүрээ

Итгэмжлэлийн хамрах хүрээ нь тухайн байгууллагын итгэмжлэгдэх үйл ажиллагаагаар тодорхойлдог. ҮИТ-ийн итгэмжлэл нь дараах үйл ажиллагаа явуулж байгаа техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийг олгож байна. Үүнд:

  • Ашигт малтмалын болон газрын тосны бүтээгдэхүүний ачилт, буулгалтын үеийн тоо, хэмжээний хяналт 
  • ҮЭС ашиглан чанарын хяналт 
  • Өндөр хүчдлийн цахилгаан тоног төхөөрөмжийн суурилуулт, ашиглалтын үеийн хяналт 
  • Нийлүүлэлтийн үеийн бүтээгдэхүүний хяналт 
  • Өргөх төхөөрөмжийн суурилуулалт, ашиглалтын үеийн хяналт 
  • Барилга, байгууламжийн хийц эдлэлийн чанарын хяналт, угсралтын үеийн хяналт 
  • Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ 
  • Авто тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, хяналт

Шаардлага болон журам

Шаардлага болон журам
Код Нэр Файл
MNAS P701 Үйл явцын журам PDF
MNAS P704 Итгэмжлэлийн бэлгэ тэмдэг хэрэглэх журам PDF
MNAS P706 Алсын зайн үнэлгээ хийх журам PDF
MNAS P702 Итгэмжлэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам PDF
IB 701 F01 Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн өргөдөл PDF
MNAS AF 12 Техникийн хяналтын байгууллагын MNS ISO/IEC 17020-2013 стандартын дагуу өөрийн үйл ажиллагааг шалгах хуудас PDF