Сорилтын лаборатори

Үндэсний итгэмжлэлийн төв (ҮИТ) нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори итгэмжлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

ҮИТ-ээс сорилт болон шалгалт тохируулгын лабораториудад тавьж буй шаардлагыг “ISO/IEC 17025-Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөхний шаардлага”-д тодорхойлсон.

Энэхүү стандартыг олон улсын стандартчиллын байгууллагаас шинэчлэн гаргасан бөгөөд өөрчлөлттэй холбоотой нэмэлт мэдээллийг эндээс харж болно.

Үндэсний итгэмжлэлийн төв нь лабораториудыг баталгаатай үйлчилгээ үзүүлэх, мөн шинээр хэрэглэгчтэй болоход нь туслана. Итгэмжлэл нь тухайн лабораторийн итгэмжлэлийн хүрээнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохион байгуулах чадавхитай болохыг батална.

Хамрах хүрээ

  • Хөдөө аж ахуй ба хүнс
  • Шалгалт тохируулга
  • Хүрээлэн буй орчин
  • Эрдэс бодисын шинжилгээ
  • Сорилтын аргын боловсруулах ба түр хэрэглэх сорилт (non-routine testing)   

Баримт бичгийн шаардлага

Итгэмжлэлийн материалыг цаасан хэлбэрээр хүргүүлэх бол дараах шаардлагын дагуу ирүүлнэ үү. Үүнд: Нуруутай хавтсанд өргөдлийн материал, чанарын гарын авлага, өөрийгөө үнэлэх хуудас тус бүрийг хийж бүх материалуудыг нэгтгэн архивын хавтаст хийж ирүүлнэ үү. 

      

Шаардлага болон журам
Код Нэр Файл
MNAS P 701 Үйл явцын журам PDF
MNAS P 704 Итгэмжлэлийн бэлгэ тэмдэг хэрэглэх журам PDF
MNAS AP06 Policy for Uncertainty PDF
MNAS AP01 Нэгж дамжуулалтын бодлого PDF
MNAS AP02 Ур чадварын сорилтын бодлого PDF
MNAS AF 04 Сорилтын лабораторийн итгэмжлүүлэхээр хүсэлт гаргах өргөдөл PDF
MNAS AF 10 MNS ISO/IEC 17025:2018 стандартын дагуу өөрийгөө үнэлэх хуудас PDF