Ур чадварын сорилтын лаборатори

Үндэсний итгэмжлэлийн төв (ҮИТ) нь олон улсад харилцан хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлийн үйлчилгээ үзүүлдэг.

Ур чадварын сорилтын лабораторийн итгэмжлэлийн хөтөлбөрт тавих шаардлагыг “MNS ISO 17043: 2010 Тохирлын үнэлгээУр чадварын сорилтод тавих шаардлага” стандартад тодорхойлсон.

Үндэсний итгэмжлэлийн төвийн итгэмжлэл нь ур чадварын сорилтын лабораториудад дараах боломжийг олгодог. Үүнд:

  • ТҮБ-ийн гаргаж буй мэдээллийн найдвартай байдлыг үнэлэх
  • Туршилт, хэмжилтийн аргыг сайжруулах шаардлагатай хэсгийг илрүүлэх
  • Ажилтнуудын цаашдын сургалтын хэрэгцээг тодорхойлох
  • Туршилт, хэмжилтийнхээ гүйцэтгэлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх
  • Лабораторийн чадвар, үр дүнг баталгаажуулах

Хамрах хүрээ

Итгэмжлэлийн хамрах хүрээ нь байгууллагын итгэмжлэлийн хүрээн дэх үйл ажиллагааг тодорхойлдог.

Үндэсний итгэмжлэлийн төв нь дараах чиглэлээр ур чадварын сорилтын лабораториудыг итгэмжилдэг. Үүнд:

  • Микробиологи
  • Органик болон органик бус шинжилгээ
  • Хор судлал
  • Шүүх эмнэлгийн шинжилгээ
  • Ашигт малтмалын шинжилгээ


Шаардлага болон журам
Код Нэр Файл
MNAS AF021 Ур чадварын сорилтыг зохион байгуулагчийн итгэмжлүүлэхээр хүсэлт гаргах өргөдөл PDF
MNAS P701 Үйл явцын журам PDF